Хүн бол нийгмийн бүтээл. Харин хувцас бол хүн өөрийгөө бүтээх бүтээгдэхүүн. Би хувцасны ертөнцөөр аялахдаа хамгийн чөлөөтэй, хамгийн жаргалтай бас жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг. Яг л шидэт саваа бариад хүсэл биелүүлж буй шидтэн шиг бодсон санаа, дизайн бүхнийг бодит болгохыг эрмэлзээд хүссэн өнгө материалаараа өөрийнхөө ой тойнд ургасан бүгдийг бодит болгоод л... Үнэхээр сайхан мэдрэмж.
Ер нь би багаасаа дэрний уут, орны бүтээлэг, өнгө өнгийн уяа алчуураар олон янзын загвар зохион бүтээж үеэл охидод эвлүүлж өмсүүлж тоглодог байсан маань одоо бодоход өнөөдрийн Deed's-ийн эхлэлийг цухалзуулж байжээ.