Барууны зарим судлаачид “Моод”ыг капитализмтай салшгүй холбоотой буюу түүний нэг үзэгдэл гэж тодорхойлсон байдаг. Мэдээж аль үзэл санаа нь зөв болохыг хэлэхэд хэцүү ч бараг 19-р зууны эцэс хүртэл хувцас загварын талаарх нийтлэг ойлголт одоогийнх шиг өргөн хүрээнд байгаагүй гэдэг нь харагддаг. Эргээд өнгөрсөнрүү аялъя. Боол, тариачин, гар урчуудын хувцас нь энгийн хэв маягтай буюу 13-р зууныг хүртэл ихэвчлэн ууц, өвдөг хүрсэн урт цамц хэлбэртэй байсан. Материал ур хийцийн хувьд нэгэн жигд олдоц сайтай материалаар хийгдсэн байдаг.
Хувцас хэмээх зүйл өмсөж буй хүний эрх мэдэл, хөрөнгө чинээг харуулах нэг төрлийн хэрэгсэл болж байв.
Олон улс орныг хамарсан “ложистик сүлжээ” бий болсноор чанартай, өнгө үзэмжтэй, олон төрлийн торго, бөс бараа Ази тивийн нэг захаас Арабын нөгөө зах хүртэл хүргэгдэн очиж загварлаг хувцас хэрэгсэл болон үйлдвэрлэгдэх боломж бий болжээ. Asian Narantuul to Arabian Sarantuul… #Diaspora Mongolia #Silk road
13-р зууны эхэн үед хувцасны хэлбэр хийцийг мөн хууль дүрмээр зохицуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Хаан болон хааны удмынхны өмсдөг хувцас, вассал буюу түүний харъяаны улс, аймгуудын ноёдын хувцас хоорондоо өөр хийцтэй байхаар хуульчилж өгсөн байна. Их Монгол улсын Хаан алтлаг хатгамал хээтэй, нударгатай шар дээл өмсөх бол түүний үр, ач зээ нар мөнгөлөг хээтэй нударгагүй дээл өмсөх гэх мэт. Тэдний харъяаны Гуулин улсын Гун Жи ноён хэт гоё Ханбуг өмсөөд гангараад байж болохгүй гэдгийг хууль болгожээ. Өөрөөр хэлбэл загварын чиг хандлага ордны мэдэлд байсан гэж хэлэхэд болно. Одоогийх шиг хурган баян гар гуччи, диор өмсөөд гүйгээд байхыг л зөвшөөрдөггүй байж л дээ. Загварлаг дэгжин хувцас нь Хааны удмын сүр хүчийг харуулах нэг төрлийн "ЗЭВСЭГ" байсан байна.
За тэгээд одоо үе хүртэл...
Дундад зуун, Сэргэн мандалтын үе, 20-р зууны эхэн үе, 50, 60, 70, 80-аад оны загварын хандлага ямар байсныг сонирхвол өөрсдөө судалж мэд.
Үргэлжлэл байхгүй...
Хувцас загварын түүхийг бичилцэх аялалд DURARA CLOTHING WITH YOU