ХУВЦАС ЗАГВАРЫН ТОВЧ ТҮҮХ 1-р хэсэг

2023-05-12 05:30
ХУВЦАС ЗАГВАРЫН ТОВЧ ТҮҮХ 1-р хэсэг

-БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС FASHION DESIGNER-УУД БАЙСАН УУ?


Би бол тийм гэж хариулхыг хүсч байна. Мэдээж асуултанд хариулт олохын тулд түүхээс суралцах шаардлагатай.

Хүн төрөлхтний түүхэнд тэдний амьдралын орчин, ахуй, соёлын онцлогоос хамаарч хувцас хэрэгсэл, цаашлаад загвар, чиг хандлагууд бий болсоор өнөөг хүрсэн нь дамжиггүй юм.

Анхлан гадаад орчны нөлөөллөөс хамгаалах хэрэгсэл байдлаар бий болж, хүн төрөлхтний нийгмийн зохион байгуулалт, шашин, итгэл үнэмшил, гоо зүйн үзэл санаа, цаг уурын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр тасралтгүй өөрчлөгдсөөр ирсэн.

 Хувцас нь хүний ​​хэрэгцээг хангахаас гадна цэвэр гоо зүйн хүсэл таашаалыг мэдрүүлдэг хэрэгсэл гэж ойлгож болно. Энэ нь хүмүүсийн гадаад төрхийг бүрдүүлж, тэдний дотоод мөн чанарыг шууд болон шууд бусаар тусгах нь ч олонтой байдаг: зан чанар, зуршил, мэдээжийн хэрэг, урлагийн талаарх ойлголт, мэдрэмж зэргийг илтгэн харуулж болно.

 Хүмүүс яг хэзээнээс гангарч загварлаг хувцаслаж эхэлсэн бэ?

 Таны хариулт ямар байх байсан бэ?

Шууд утгаараа хамгийн товчхоноор хариулвал шинэ материалууд бий болсноор хувцасны загварууд өөрчлөгдөж эхэлсэн байдаг. ОХУ-ын олон урлаг судлаачид, тэр дундаа Э.Венде 12-13-р зууны үед  моод үүссэн гэж өөрийн судалгааны материалдаа тусгажээ. Ганцхан жишээг дурдвал: хүн бүрийн мэддэг торгоны зам бий болсноор дэлхийн хувцас дизайны түүхийн цаг хугацааг богиносгосон гэж үзэж болхоор байна. Энэ цаг үеэс эхлэн хүмүүс илүү сайн, илүү өнгө үзэмжтэй материалуудыг ашиглаж хувцас хэрэгслээ урлаж эхэлсэн гэж хэлж болхоор байна. Олон үг нурших шаардлага үүнд алга.

 

Үргэлжлэл бий...

 

Хувцас загварын түүхийг бичилцэх аялалд DURARA CLOTHING WITH YOU

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл